EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар

Монгол эм импекс концерн

Diamond member www.meic.mn
Шинэчлэгдсэн огноо: 2024.01.03 10:20
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ХУДАЛДАА БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА Импортлогч
ХУДАЛДАА БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА Эмнэлэгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, лабораторийн оншлуур, урвалж импортлох, худалдах, ханган нийлүүлэх
ҮЙЛДВЭРЛЭГЧ ЭРҮҮЛ МЭНД Эм, эмнэлгийн бүтээгдэхүүн
ХУДАЛДАА БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА Гадаад худалдаа

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг (СБД, 3 хороо, 5-р хороолол /14252/ Их тойруу - 39, Нарны зам 63, )

Байгууллага 70131923
  • “Монголэмимпэкс Концерн” ХК нь анх 1923 онд “Нэгдүгээр эмийн сан” нэртэйгээр тулгын чулуугаа тавьж, үйл ажиллагаагаа эхэлснээс хойш Монгол улсын бүхий л эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, хүн ардыг зайлшгүй шаардлагатай чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр хангах нэр төртэй, нэн хариуцлагатай үүргээ 97 жилийн турш тасралтгүй, хариуцлагатайгаар гүйцэтгэж ирсэн үндэсний хэмжээний ууган эм хангамжийн компани билээ.

    Төрийн өмчийн мэдэлд байсан тус концерн нь 2007 оноос эхлэн бүхэлдээ хувийн өмчид шилжсэнээр бид нэн тэргүүнд компанийн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, зах зээлд эзэлсэн байр сууриа бэхжүүлэх тогтвортой өсөлтийн стратегийг ханган ажиллаж байна. 

    Манай концерн нь дэлхийн эмийн зах зээлд тэргүүлэгч 90 гаруй пүүс компаний албан ёсны дистрибьютерийн болон импортын гэрээгээр чанарын баталгаатай, өндөр идэвхитэй эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг импортлон, холбогдох яам, хяналтын байгууллагын шинжилгээ, дүгнэлт, зөвшөөрлийн үндсэн дээр хэрэглэгчиддээ хүргэхийг нэн тэргүүний зорилтоо болгож байна.

    Хувьчлагдсанаас хойш Фарммаркет эмийн сангийн сүлжээгээрээ хэрэглэгчдэд ойртсон, тэдний хэрэгцээ шаардлагад суурилсан, орчин үеийн шинэлэг үйлчилгээгээ хүргэж, тохь тухтай орчинд өргөн сонголттой, чанарын баталгаатай эм, эмийн бүтээгдэхүүнээр үйлчилж байгаа нь иргэдийн талархлыг ихэд хүлээж байна.

      Эрхэм зорилго

    Чадварлаг туршлагатай мэргэжлийн багийг бүрдүүлж зах зээлд тэргүүлэгч байр сууриа бэхжүүлэн, үндэсний хэмжээнд аюулгүй баталгаатай эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр үйлчилснээр иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршино.

       Үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд:

    • Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн импорт , бөөний болон жижгэлэнгийн худалдаа, хадгалалт, тээвэрлэлт, ханган нийлүүлэлтийн үйл ажиллагаа
    • Эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагын үйлчилгээ
    • Өөртөө үйлчлэх Фарммаркет эмийн сангийн сүлжээ

       Манай концерний онцлог давуу талууд:

    • Эрүүл мэндийн сургалт семинар, зөвлөгөө               
    • Монгол улсын хэмжээнд эмийн тухай хууль, эмийн талаар төрөөс баримтлах бодлого, үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн хөтөлбөрийн хүрээнд олон улсын чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хэрэглэгчиддээ үйлчилдэг.
    • Дэлхийд танигдсан, тэргүүний технологид суурилсан эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч болон борлуулагч 60 гаруй орны 80 гаруй пүүс компанийн Монгол дахь албан ёсны түнш байгууллага.
    • Эмийн чанарыг экспортлогч улсын болон үйлдвэрлэгчийн сертификатыг үндэслэн  үндэсний лабориториор давхар баталгаажуулан хэрэглэгчдэд хүргэдэг.
    • Хүний нөөцийн хувьд ажлын дадлага туршлагатай мэргэшсэн, чадварлаг боловсон хүчнээр бүрэн хангагдсан, удирдлагын түвшинд анагаах ухааны магистр, доктор зэрэгтэй өндөр хөгжилтэй улс орнуудад боловсрол эзэмшсэн чадварлаг багийг бүрдүүлсэн.
    • Монгол улсын бүх хот, орон нутгийг хамарсан эм ханган нийлүүлэх өргөн сүлжээ бүхий салбаруудтай. 21 аймагт охин компанитай, 50 гаруй эмийн сан, фармамаркеттай.
    • Толгой болон охин компаниуд, тэдгээрийн харьяа эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагууд нь бүгд стандарт, чанарын шаардлагад нийцсэн тоноглол бүхий төрөлжсөн агуулах, эм барааг тээвэрлэн хүргэх зориулалтын тээврийн хэрэгслээр хангагдсан.
    • Банкны зээл, гадаад дотоодын өр төлбөргүй, эдийн засаг, санхүүгийн найдвартай эх үүсвэртэй бөгөөд нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаандаа олон улсын стандартыг нэвтрүүлсэн.
    • Төрийн болон олон улсын байгууллагуудын төсөл тусламжийн эм хэрэгслийг хадгалж, түгээн тээвэрлэх үүрэг гүйцэтгэдэг.
    • Бидний амжилт:

      Олон улсын худалдааны “Incoterms 1990” гэрээний нөхцлөөр гадаад худалдаагаа хийдэг.
    • Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гишүүн байгууллага.
    • НҮБ-ын ХАС, ДЭМБ зэрэг олон улсын бусад байгууллагатай хамтран ажилладаг.
    • Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын үндэсний ТОП-100 аж ахуйн нэгж байгууллагын 4 удаагийн өргөмжлөл.
    • Монголын Үндэсний Татварын Ерөнхий Газарын “Найдвартай татвар төлөгч” гэрчилгээ, өргөмжлөл.
    • Нийгмийн Даатгалын Газрын “Тэргүүний даатгалын шимтгэл төлөгч байгууллага” хүндэт өргөмжлөл.
    • Монгол улсын Гаалийн Ерөнхий Газрын “Гаалийн итгэл хүлээсэн аж ахуйн нэгж” батламж.
    • МҮХАҮТ-ын Экспорт, Импортын барааны магадлан итгэмжлэх газрын “Найдвартай түнш байгууллага” өргөмжлөл.
    • СЭЗЯ-ы “Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг нэвтрүүлж хэвшүүлсэн байгууллага” гэрчилгээ.
    • МҮХАҮТ-аас зохион байгуулсан “Биотүншлэл 2007” үзэсгэлэн яармагаас шилдэг импортлогч байгууллага шагналуудаар тус тус шагнагдсан байна.
    • 2010 îíû “Øèëäýã ýíýðýíã¿é ¿éëñòýé áàéãóóëëàãà”-ààð ºðãºìæëºãäñºí.
    • 2010 îíû “Øèëäýã àæ àõóéí íýãæ МҮХАҮТ-ûí èíòåðïðèîíåð” ºðãºìæëºë
    • 2010 îíû “Ýð¿¿ë ìýíäèéã äýýäëýí õàíäèâëàã÷”-ààð ºðãºìæëºë
    • МҮХАҮТ-ын 2010 оны ТОP-100 аж ахуйн нэгжид 
    • 2012 îíä TOP-150 Àæ àõóéí íýãæýýð 10 дахь æèëäýý шалгарñàí.
    • 2012 îíä “Ìîíãîëèìïýêñ êîíöåðí” ÕÊ íü Ìîíãîëûí Ìàðêåòèíã Ìåíåæìåíòèéí  Õ¿ðýýëýíãýýñ“ Ýð¿¿ë ìýíä, ñïîðò ×èéðýãæ¿¿ëýëòèéí ñàëáàð” ãðàí ïðè øàãíàë õ¿ðòëýý.
    • 2013 îíä МҮХАҮТ-аас шалгаруулдаг “ТОП-150” ААН-ийн нэгээр шалгарсан.
    • 2015 онд “ТОП-100” ААН-ийн нэгээр шалгарсан
    •  Харилцагч түншүүд:

      Германы “Берлинхими”, “Ротекс Фарм”
    • ОХУ-ын “Северный Юг”, “Синтез”, “Акрихин”, “Московский эндокринный завод”, “Микроген”, “Алтай витамин”
    • Швейцарийн “Новартис”
    • Австрийн “Никомед”
    • Унгарын “Гедион Рихтер”, “Эгис”
    • Словенийн “КРКА”, “Лек”
    • Болгарын “Актавис”, “Софарм”
    • Данийн “Новонордиск”
    • Польшын “Полфарм”, “Медана”
    • Энэтхэгийн “Неон”, “Протех биосистемс”, “Вэст коаст”
    • Английн “Глаксо смит”
    • Италийн “Арцана” /Кико пүүсийн хүүхдийн эрүүл ахуйн бүтээгдэхүүний брэнд, Пик пүүсийн эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн брэнд/
    • Чехийн “Озос”

    ... зэрэг дэлхийн эмийн зах зээлд тэргүүлэгч маш олон пүүс компаниудын дистрибьютер болон ажиллаж байна. .

    Онцгой байдал, эрүүл мэндийн яаралтай тусламж:

    Өдөр шөнө, цаг хугацаа ялгалгүй хүн ардын эрүүл мэндийн манаанд бэлэн байх чадвар нь аливаа эрүүл мэндийн байгууллагын гол үүрэг байдаг.

    Тус байгууллага нь онцгой байдлын үед үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний зайлшгүй шаардлагатай эм эмнэлгийн хэрэгслээр тасралтгүй, хурдан шуурхай хангах үүргээ нэр төртэй биелүүлсээр ирсэн. Тухайлбал:

    • Өнгөрсөн жил он солигдсөн торгон агшинд Багахангай дүүрэгт болсон метилийн спиртийн хордлогын үеэр тус концерны ажилтнууд яаралтай дуудлагаар ажлын байрандаа ирж хордлого тайлах андидотыг эмнэлгийн байгууллагуудад хурдан шуурхай нийлүүлж ажилласны хүчинд олон иргэний амь насыг аварсан юм.
    • Баян-Өлгий аймагт 500 гаруй хүн хоолны хордлогод өртлөө гэсэн мэдээллээр мөн өглөөний 7,00 цагт эм тариаг онгоцонд ачуулан хүргүүлж ажилласнаар олон хүний эрүүл мэндэд хор хохирол учруулалгүй арга хэмжээ авч чадсан.
    • 7 дугаар сарын 1-ий үймээний дараа Төрийн тусгай хамгаалалттай эмнэлгүүдэд тендерийн эм барааг яаралтай хүргэн ажилласан.

    Дээрх үйл ажиллагааны дагуу МУ-ын Засгийн газартай гэрээ байгуулан онцгой болон гамшгийн үед хэрэглэх зайлшгүй шаардлагатай эмийн улсын нөөцийг бэлэн байдалд байлгаж, стандартын нөхцөлд хадгалж байгаадаа бид бахархалтай байдаг.