EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар

Нэкст-Электроникс

Platinum member 11-19 www.next.mn
Шинэчлэгдсэн огноо: 2024.04.11 08:00
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ХУДАЛДАА БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА Цахим худалдаа
ХУДАЛДАА БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА Цахилгаан болон электрон барааны, худалдаа
ХУДАЛДАА БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА Гадаад худалдаа
ҮЙЛЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БУСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА Цахилгаан болон электрон барааны засвар, үйлчилгээ
ҮЙЛЧИЛГЭЭ САНХҮҮГИЙН БОЛОН ДААТГАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Баталгаат зээл олгох үйл ажиллагаа
ҮЙЛЧИЛГЭЭ ТЭЭВЭР БОЛОН АГУУЛАХЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Гаалийн зуучлал

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг (Чингисийн өргөн чөлөө, 1-р хороо, Хаан тауэр 7 давхар)

Байгууллага 77199999
Менежер 80061540
И-мэйл smd@next.mn
  • НЭКСТ ГРУПП ХХК -ЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:
    Нэкст Электроникс ХХК нь хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн гэр ахуйн цахилгаан хэрэгслийг Монголын зах зээлд нийлүүлэх зорилгоор 2009 онд байгуулагдсан ба үүнээс хойш тасралтгүй хөгжилд тэмүүлсний үр дүнд групп компани болон өргөжиж өдгөө 8 салбар компани, Монгол улсын 21 аймагт 22 салбар дэлгүүртэй, 300 гаруй ажиллагсад бүхий Нэкст Групп ХХК бий болжээ.


    Нэкст Групп нь дэлхийд тэргүүлэгч Samsung, LG, TCL, Brother, Hansa, Beko, Hotpoint, Philips, Rotenzo гэх зэрэг 40 гаруй цахилгаан барааны брэндүүд болон Оросын тавилгын тэргүүлэгч брэнд Шатура, Дятьково, M-Lily, Орматек, Helvetia, Comforcel гэх мэт 30 гаруй брэндүүдийг албан ёсоор худалдаалж, хэрэглэгчиддээ хамгийн сүүлийн үеийн загвар, хийц, технологийг багтаасан өргөн сонголтыг санал болгодог. МҮХАҮТ-тэй хамтран зохион байгуулдаг Монголын 'ТОП-100' аж ахуйн нэгжийн нэгээр 2011 оноос хойш 5 удаа шалгарч байсан салбарын тэргүүлэгчдийн нэг юм.

    Түүнчлэн 2015 онд Самсунг брэндтэй хамтран Монголын анхны явуулын засварын төвийг нээж, алслагдсан аймаг сумдуудад хүрч үйлчилж байгаа бол 2017 оноос эхлэн Нэкст сервис засвар үйлчилгээний төвийг байгуулж мэргэшсэн засварчид маань Самсунг, LG, TCL, Rotenzo гэх мэт 20 гаруй брэндийн албан ёсны засвар үйлчилгээг үзүүлэхийн сацуу цахилгаан барааны оригинал дагалдах хэрэгслүүдийг борлуулж байна. Бид зөвхөн манай салбар дэлүүрээр борлуулагдсан гэж хязгаарлахгүйгээр бүх төрлийн цахилгаан бараанд засвар үйлчилгээ үзүүлж олон мянган хэрэглэгчиддээ хүрсээр байна.


    Байгууллагуудын оффисын тавилга, цахилгаан бараа, дэлгэц болон үйлчилгээний шилдэг шийдлүүдийг Нэкст интэгрэйшн ХХК нь санал болгодог бөгөөд Шангри-Ла, Новотел, Рамада гэх мэт зочид буудлууд, Галлериа Улаанбаатар, Ард санхүүгийн нэгдэл, Таван богд фүүдс гэх зэрэг үйлчилгээний компаниудаас гадна олон Монголын тэргүүлэгч олон тооны аж ахуй нэгжүүдийн оффис, үйлдвэрлэл, үйлчилгээний шийдлүүдийг санал болгож хамтран ажилладгаараа бид бүхэн бахархдаг. 


    Манай компани нь үйл ажиллагаандоо олон улсын ISO:9001:2015, ISO:1400:2015, ISO45001:2018 буюу чанарын, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын, байгаль орчны стандартуудыг амжилттай нэвтрүүлэн дэлхийн жишигт нийцсэн үйл ажиллагаа бүхий хамт олон болж хэрэглэгчид болон түншүүддээ чанартай, сэтгэл хангалуун үйлчилгээг үзүүлж, амьдралын чанарыг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна.


    АЛСЫН ХАРАА:
    “Дэлхийн жишигт хүрсэн төгс үйлчилгээ, өргөн сонголтыг Монгол орон даяар түгээх тэргүүлэгч худалдааны сүлжээг бий болгоно”


    ЭРХЭМ ЗОРИЛГО:
    “Бид амьдралыг аз жаргалд хөтлөх технологийн дэвшлийг түгээнэ”


    ҮНЭТ ЗҮЙЛС:

    • Бид ямагт шинэчлэгч байна
    • Бид хамтын манлайллыг чухалчилна
    • Бид найрсаг хүндэтгэлтэй орчинг бүрдүүлнэ
    • Бид хариуцлагатай байж шударга ёсыг дээдлэнэ
    • Бид өөрийгөө болоод бусдыг хөгжүүлэхийг эрмэлзэнэ
    • Бид үргүй зардлаас зайлсхийнэ

    БИЗНЕСИЙН ФИЛОСОФИ:    
    Нэкст Групп айл өрх, албан байгууллага, хувь хүмүүсийн хөдөлмөрийг хөнгөвчлөх, цаг хугацааг хэмнэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, тав тухыг бүрдүүлэх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, шийдэл, инновацийг зах зээлд нийлүүлснээр бидний хэрэглэгч, үйлчлүүлэгчид амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйлсдээ илүү их цагаа зарцуулснаар амьдрал нь илүү өнгөлөг, эрч хүчтэй, урам зоригтой болж, сэтгэл хангалуун аж төрөх, ажиллах нь эрүүл бөгөөд бүтээмжтэй нийгмийг бий болгоно гэдэгт бид итгэдэг.
    Амьдралын хэрэгцээ шаардлагыг хангах эд зүйлс нь энгийн бөгөөд ухаалаг байхыг чухалчилах хэрэгтэйг илүү сурталчилан таниулснаар материаллаг сэтгэлгээг халж, амьдралын гол үнэ цэнд анхаарах, аз жаргалтайгаар амьдрах сэдлийг түгээснээр бид тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах болно.
    Бид тасралтгүй суралцагч байж өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааг Европ стандартад нийцүүлэхийг зорьсноор манай компанийн бизнес тогтортой байж, чанартай ажлын байрыг бий болгож улмаар эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх болно.

    ТҮНШҮҮД:


     

  • Б.Алтанбагана
    Б.Алтанбагана

    П.Оюунтуяа
    П.Оюунтуяа

    Т.Баярсүх
    Т.Баярсүх