EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар

МОНГОЛТАКС ТМЗ ХХК

Platinum member 09:00-18:00 http://mongoltax.mn/
Шинэчлэгдсэн огноо: 2024.04.19 12:00
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛЧИЛГЭЭ УДИРДЛАГЫН БОЛОН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА Хөрөнгийн үнэлгээ хийх
ҮЙЛЧИЛГЭЭ УДИРДЛАГЫН БОЛОН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА Санхүүгийн тайлан баланс гаргах, түүнтэй холбоотой зөвлөгөө өгөх

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг (1-р хороо, 12-р хороолол, ЗӨЧ, North центр 207 тоот)

Байгууллага 70114144
Менежер 88100040
  • “МОНГОЛТАКС ТМЗ” ХХК нь 2006 оны 12-р сард үүсгэн байгуулагдсан Монгол улсын  татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг хүргэх эрх бүхий анхны хуулийн этгээд юм. Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний анхны бодлого , стандарт горимыг боловсруулж мөрдөх, Монгол улсын анхны татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийн эрхийг авах, Татварын мэргэшсэн зөвлөхийн тухай хуулийг батлахад хамтран ажиллах зэрэг олон зүйлсийн анхдагч болж байжээ. 

    Бид Монгол улсын эдийн засгийн бүхий л салбар секторуудад үйл ажиллагаа явуулдаг үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудтай хамтран ажиллаж байна.

        Мөн 15 жилийн турш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахдаа нягтлан бодогч оюутнуудад зориулж санхүүгийн тайлан гаргах аргазүйн тусламж номыг цувралаар , хүүхэд багачуудад татварын боловсрол олгох зорилгоор хүүхэлдэйн кино, комик номуудыг , татвар төлөгч нартаа зориулж "Хөтөч" цуврал номыг,  мөн судлаач нартаа зориулж татварын статистикийн эмхтгэлүүдийг Татварын ерөнхий газартай хамтран гаргажээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд иргэний нийгмийн тасралтгүй боловсрол олгох зорилгоор мэргэшүүлэх 5229 сургалт , иргэний нийгмийн 23147 сургалт , татвар санхүүгийн 8078 сургалтыг зохион байгуулжээ.

    ЭРХЭМ ЗОРИЛГО:

    “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг олон улсын жишигт хүргэхүйц салбартаа тэргүүлэгч байгууллага болох...”

    УРИА:

    ТАТВАР БИДНИЙ ХЭЛ

    ҮНЭТ ЗҮЙЛС:

    • Тасралтгүй боловсрол
    • Цогц чадамж
    • Шударга байдал
    • Бодит хандлага
    • Харилцан итгэлцэл
  • Эрдэнэцогт Тогтуун
    Эрдэнэцогт Тогтуун