EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар

ЭНЕРЖИ ИНТЕРНЭШНЛ ХХК

Gold member 9:00 - 18:00 www.ei.mn
Шинэчлэгдсэн огноо: 2023.05.25 12:00
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛЧИЛГЭЭ УС ХАНГАМЖ, СУВАГЖИЛТЫН СИСТЕМ, ХОГ ХАЯГДАЛ ЗАЙЛУУЛАХ БОЛОН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫГ ДАХИН СЭРГЭЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА Ус, дулаан хангамж
ҮЙЛЧИЛГЭЭ УДИРДЛАГЫН БОЛОН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА Зөвлөх үйлчилгээ
ҮЙЛЧИЛГЭЭ ЦАХИЛГААН, ХИЙ, УУР, АГААРЖУУЛАЛТ Засвар үйлчилгээ

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг (1 хороо, Г.Чагдаржавын гудамж - 46, LUX центр, 8 давхар, 801 тоот)

Байгууллага 70001412
И-мэйл ei@ei.mn
  • Товч танилцуулга 

    “Энержи Интернэшнл” ХХК нь 2003 оны 3 дугаар сард эрчим хүч, уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх үйлчилгээ, гадаад, дотоод худалдаа, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан. Өнөөгийн байдлаар эрчим хүч, дэд бүтэц, эрчим хүчний үйлдвэрлэлийн ашиглалт, засварын үйл ажиллагаа, эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, угсралтын ажил хийж гүйцэтгэх, мэдээллийн технологийн үйлчилгээ, тоног төхөөрөмжийн худалдаа, ханган нийлүүлэлт зэрэг өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулж байна. 

    Хүний нөөцийн хувьд манай компанид Америкийн Нэгдсэн Улс, Австрали, Герман, Орос, Япон, Канад, Англи, Хятад, Монгол зэрэг улсуудад үйлдвэрийн  дулаан хангамж, цахилгаан хангамж, өндөр хүчдэл, цахилгаан системийн автоматжуулалт,  электроникийн систем, эрчим хүчний менежмент, механик инженер, үйлдвэрийн экологи, сэргээгдэх эрчим хүч, инженер эдийн засаг, мэдээллийн технологи, бизнесын удирдлага, маркетинг, санхүү нягтлан бодох бүртгэл, гадаад харилцаа, хүний нөөцийн удирдлага  чиглэлүүдээр бакалавр, магистрын зэрэгтэй,  мэргэшсэн  өндөр ур чадвартай  боловсон хүчин ажиллаж байна.   

    Манай компани 2021 оны 3 дугаар сарын байдлаар нийт 139  ажиллагсадтай үйл ажиллагаа явуулж байна. Нийт ажиллагсадын 54% нь дээд,  14% нь тусгай дунд, 32% нь дунд боловсролтой байна.

    "Энержи Интернэшнл" ХХК нь бизнесийн үйл ажиллагаа явуулахдаа улс орны тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах, нийгмийн хариуцлагын үүргээ биелүүлэхийг эрхэмлэдэг. Иймээс ч аливаа үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ сөрөг үр дагавар, алдаа дутагдал гаргахгүй, үр дүнгээ цаг ямагт сайжруулахыг эрмэлзэж ажилладаг.

    Компанийн бизнесийн амжилт нь хамт олны мэргэжлийн ур чадвараас гадна бидэнтэй хамтран ажилладаг гэрээлэгч байгууллага, бизнесийн түншүүдийн  бусад байгууллагуудын итгэлтэй, найдвартай түнш байхын төлөөх нийт ажиллагсадын хамтын хүчин чармайлт, хариуцлага дээр тогтож байдаг.  “Энержи Интернэшнл” ХХК нь байгуулагдсан үеэсээ одоог хүртэл гадаад, дотоодын олон компани, байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Үүнд:  

    • Эрчим Хүчний Яам
    • Эрчим Хүчний Зохицуулах Хороо
    • Эрдэнэтийн Уулын Баяжуулах Үйлдвэр
    • Эрдэнэтийн Уулын Баяжуулах Үйлдвэрийн Дулааны станц
    • Дархан - Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ
    • Улаанбаатарын Цахилгаан түгээх сүлжээ
    • Дулааны гуравдугаар цахилгаан станц
    • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
    • Багануурын нүүрсний уурхай
    • Улаанбаатар Дулааны Сүлжээ ХК
    • АНУ - ын CH2M HILL компани
    • Бодь Групп
    • АНУ – ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (ОУХА)
    •  АНУ – ын ОУХА ын зөвлөх “Chemonics” компани
    • CAREC, CMERF
    • Дэлхийн Банк
    • Азийн Хөгжлийн Банк
    • Жи-Мобайл ХХК
    • Оюу Толгой ХХК
    • Герман улсын Техникийн Хамтын Ажиллагааны Байгууллага (GTZ)
    • Професи Коул ХХК
    • Саусгоби Сэндс ХХК  
    • Баян-Эрч ХХК 
    • Професи Пауэр Женерэйшн ХХК           

    "Энержи Интернэшнл" ХХК нь дараахь үндсэн чиглэлүүдийн дагуу бизнесийн үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

    • Эрчим хүчний зөвлөгөө өгөх үйлчилгээ
    • Эрчим хүч, усны байгууламжийн ашиглалт, засвар
    • Эрчим хүчний барилга байгууламжийн угсралт, засвар, трушилт тохируулга
    • Үйлдвэрийн ашиглалт, засвар
    • Төслийн удирдлага
    • Инженерийн зураг төсөл боловсруулах, ТЭЗҮ боловсруулах
    • Гадаад худалдаа, шинэ техник, технологи, тоног төхөөрөмжийн худалдаа, ханган нийлүүлэлт