EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар

БИЗНЕС-ИНВЕСТ ДЕВЕЛОПМЕНТ ББСБ

Platinum member Даваа- Баасан 09:00-18:00 https://www.bid.mn/
Шинэчлэгдсэн огноо: 2023.09.05 12:00
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛЧИЛГЭЭ САНХҮҮГИЙН БОЛОН ДААТГАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Банк бус санхүүгийн байгууллага

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг (2-хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж, Модун цамхаг, 6- давхар)

Байгууллага 70002028
И-мэйл coo@bid.mn
  • ХАМТ ОЛОН

    БИД санхүүгийн нэгдэл нь анх 2004 онд байгуулагдсан цагаасаа эхлэн санхүүгийн үйлчилгээ хүртэж чадахгүй байгаа бага болон дунд орлоготой хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, өрхийн аж ахуйтан,  бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих замаар санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсаар ирлээ. Үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хурдан шуурхай үзүүлж, түүнийгээ улам бүр төгөлдөржүүлж, санхүүгийн үйлчилгээний үлгэр жишээ загварыг бий болгон ажиллаж амжилт ололт дүүрэн 17-н жилийн түүхийг бүтээжээ.

    БИД бичил санхүүгийн зах зээлийг илүү хөгжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулахын тулд бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ цар хүрээ, хүртээмжээ нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй, хууль эрх зүйд нийцсэн ногоон зээл, эко зээлийн бүтээгдэхүүнээ бий болгон хөдөө орон нутагт шинэ салбаруудаа нээн ажиллаж байна. Өдгөө Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Мөрөн хотуудад нийт 15-н салбар, 90-н мэргэшсэн ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж банк бус санхүүгийн салбартаа тэргүүлэгч нь болоод байна.

    Дэлхийг хамарсан Ковид-19 цар тахалын үед үйл ажиллагаагаа хумих биш Харилцагчиддаа хэрэгцээт зээлийг нэмэлтээр олгох, зээл, хүүгийн эргэн төлөлтийг хойшлуулах, шинээр төлбөрийн графикийг харилцан тохиролцож байгуулах, нэмэгдүүлсэн хүү торгуулийг тооцохгүй байх зэргээр "БИД ЗӨВ СЭТГЭЛИЙН НЭГДЭЛ" урианыхаа хүрээнд хүнд үеийг амжилттай даван туулахаар хамтран ажиллаж байна. 2021 оны эхний улиралд Үхэр жилийн босгон дээр БИД АПП-аа ашиглалтанд оруулж нийт харилцагчиддаа нэмэлт шугаман зээлийн эрхийг барьцаагүй, эхний сар нь хүүгүйгээр олгож бэлэг болгосон нь харилцагчиддаас хамгийн их таашаал хүлээсэн шинэ бүтээгдхүүн болоод байна. 

    17 жилийн хугацаанд нийт 400 гаруй тэрбум төгрөгийг 60 мянга гаруй үйлчлүүлэгчид олгож нийт 13.000 гаруй ажлын байр шинээр бий болгоод байна. 2007, 2012 онд НХХЯ-ны харъяа “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн хөнгөлөлттэй зээлийн төслийг 2 удаа, Монгол улсын засгийн газрын Бичил санхүүгийн хөгжлийн сангийн "Тогтвортой амьжиргаа-II" төслийг нийт 6 –н удаа амжилттай хэрэгжүүлээд байна.

    БИД санхүүгийн нэгдэл нь жил бүр өмнөө тавьсан зорилго зорилтоо мэргэшсэн хамт олон, сайн харилцагчидынхаа хүчээр ханган биелүүлж, "Алхам алхамаар тогтвортой урт хугацаанд өсөх" стратегийнхаа дагуу 20-40 хувийн өсөлтийг байнга үзүүлж, жил бүр улсын төсөвт 1 тэрбум гаруй төгрөгийн татвар төлдөг шилдэг аж ахуй нэгж болоод байна. МҮХАҮТ –аас шалгаруулдаг ТОП 10 -н ББСБ -аар 8-н удаа, МББСБХ –оос шалгаруулдаг “ОНЫ ШИЛДЭГ” ББСБ –аар 2012, 2013, 2014, 2016 онуудад нийт 4-н удаа тус тус шалгарсан.

    БИД санхүүгийн нэгдэл нь 2014 онд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Италийн "Микрофинанза Рейтинг" компаниар Нийгмийн хариуцлагын В+ үнэлгээ авч Люксенбургийн вант улс, Бельги, Герман, Голланд зэрэг улсуудын санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, Ковид-19 цар тахалын үед ч гэсэн санхүүжилт авч чадаж байгаа нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн байгууллага болсны илрэл юм.