EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар

Түмэнжаргал Бат-Амьдрал

Standart member
Шинэчлэгдсэн огноо: 2023.09.12 11:00
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛДВЭРЛЭГЧ Үндэсний үйлдвэрлэгч Зөгийн аж ахуй
ҮЙЛДВЭРЛЭГЧ Байгаль орчин Зөгийн аж ахуй

Байгууллагын хаяг:

Монгол улс, Хэнтий аймаг, Биндэр сум (Хэнтий аймаг)

Байгууллага 98607780
  • Зөгийн аж ахуй эрхэлдэг. "Сараана" зөгийн бал гаргадаг

    Шагай ааруул хийдэг

    Энэхүү шагай хэлбэртэй ааруул хийх санааг  5 жилийн өмнө сэдэж энэ хугацаанд тус санаагаа хэрэгжүулэх туршилт судалгаа явуулсаар 2019 онд олон үйлдэл бүхий үндсэн хэвний загварыг гарган тус бүтээлдээ патент авахаар Оюуны Өмчийн газарт хандаж байна.
    Шагай ааруулыг нутгийн малчдаас ирсэн цэвэр сүү, сүүгээр хийдэг учир цэвэр байгалийн гаралтай цагаан идээний төрөл болно. Тус ааруулыг хийх арга технологи нь дахин давтагдашгүй, өвөрмөц, цаг хугацаа шаардсан, олон үйлдэлтэй, нягт нямбай нарийн ажиллагаа шаардсан хэвээр хийдэг болно. Шагайн ааруулыг эрүүл ахуйн шаардлага хангасан, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөхгүй байдлыг хангаж Солонгос улсын хиймэл шүдний материал болох Putty-aap хийсэн. Мөн Япон улсын Nissin брэндийн хуванцар болгож хувиргадаг материалыг ашигласан. Дээр дурьдсан хоёр материал нь хүний биед ямар ч сөрөг нөлөөгүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн юм.
    Шагай ааруул нь хэлбэр хэмжээний хувьд хонины шагайтай яг ижил гаргах бөгөөд нэг хэмжээ, загвартай үйлдвэрлэгдэнэ. Шагай ааруул нь Монгол уламжлалт шагай тоглоомтой ижил эд хөрөнгө, идээ ундаа арвижин дээшлэх бэлэгдэлтэй тул баяр ёслол, хүндэтгэлийн идээнд нэн тохиромжтой загвар юм. Тус бүтээгдхүүний загварын бас нэг онцлог нь шагай гэдгээр монгол орны мал аж ахуй 4 үндсэн төлөөлөл амьтан морь, тэмээ, хонь ямааг төлөөлсөн хэлбэртэй болж байгаа юм. Тус ааруул хэвэнд цутгахаас хатаах хүртэлх процессийн явцад "шагай" хэлбэрээ алдахгүй технологийн горимын дагуу нэг стандартаар үйлдвэрлэгдэнэ.
    Энэхүү "шагай ааруул" нь Монгол улсад анх удаа хийгдсэн бөгөөд энэхүү бүтээгдхүүнээр дамжуулан уламжлалт тоглоомын өв соёлоо хойч үедээ таниулах, цаашид дотооддоо төдийгүй гадаад оронд экспортонд гаргах боломжтой юм. Цаашид цэвэр сүүний аарц, мойл жимстэй хольсон гэсэн 2 үндсэн орцтой үйлдвэрлэгдэх бөгөөд цаашид байгалийн жимснүүд нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй.