EN RU CN
Эхлэл Байгууллага SME's 2022 Expo Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол

10 их наяд цогц төлөвлөгөөнд хяналт тавих олон нийтийн зөвлөлөөс санал авч байна

“Эрүүл мэндээ хамгаалж Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтэд хяналт тавих Олон нийтийн хяналтын зөвлөлийг МҮХАҮТанхим ахлан ажиллаж байна. Аж ахуйн нэгж, байгууллагын зүгээс 10 их наядын цогц төлөвлөгөө болон 3 хувийн хүүтэй зээл олголттой холбоотой гарч буй гомдол, санал хүсэлтээ сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээнэ үү.

90
Яг одоо
Зорилго:
1000
Өргөдөл, гомдол нээх

Та ч бас өргөдөл, гомдол нээх бүрэн боломжтой

Оруулах

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд TradeMongolia.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг вэб сайтын зохицуулагч устгах эрхтэй.

Зочин

Зээлтийн материал бүрдүүлж өгөөд сар болж байна. 7-10 хонгот шийдвэрлэнэ гэсэн худлаа байнаа


Зочин

Хөдөө орон нутагт банк ажиллахгүй сар гаран болж байна 3% зээлдээ бид ч гэсэн хамрагдмаар байна. Covid 19 гээд банк ажиллаагүй газрууддаа анхаарал хандуулахыг хүсч байна.


Зочин

Саналаа явууллаа гээд нааштай хариу өгч зөвлөгөө заавар өгч байгаа нь хаа байгаа ю бэ саналын дагуу нэг ч болсон зээлдэгчийн ажлыг шийдвэрлэж өгдөг бол яахав тийм юм алга байна ш тээ


Зочин

3 сарын сүүлээр цахимаар хүсэлтээ өгсөн одоо хүртэл шиидээгүй л байн надаас сүүлд хүсэлт өгсөн хүнийх зээл нь гарцан байхий би увс аймгийнхаа зах лангуу ажилуулдаг бараагаа төрөлжүүлэх санаатай баыгаа


Зочин

Тариалангийн зориулалттай 10 га эзэмшил газар барьцаалж зээл авах гээд чадахгүй байна. Адилхан л хөрөнгө, мөнгө төгрөгөөр зах зээлд үнэлэгддэг шдээ. Хулхидах гээд байгаа юм шиг үл итгэсэн банкууд л бна. Аргаа барж байна.



Зочин

Газар тариалангийн бизнэсийг хувь хүн бор зүрхээрээ хийж яваа амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэсэн хүнд олдохгүйн бн том газартай хөрөнгөжсөн хүмүүст л олдох юм бн.


Зочин

Хаан банкны эх үүсвэр дууссан гэсэн. Дараагийн эх үүсвэрийг нь даруй шийдэж өгмөөр бна. 2 их наядаас 500 гаруй тэрбумын зээл олгох үед эх үүсвэргүй болж бгаа учир нь юу вэ. Монгол банкаас асуухад манай асуудал биш гэж хариулж бна.


Зочин

Банкны шалгуур өндөр барьцаа хөрөнгийг үнэлгээг доогуур үнэлэснээс авах зээл маш бага байна!


Зочин

Жинхэнэ юм хийж аж амьдралаа дээшлүүлье гэсэн , барьцаа хөрөнгө муутай хүнд энэ зээл олдохгүй юм бна.


Зочин

3% хүүтэй мөнгө иргэн болон ххк .их хэрэгтэй шүү яг үнэндээ барьцаа хөрөнгө .чанаргүй зээл гээд авч чаддаггүй юмаа банкны шалгуур нь маш хатуу энэнээс бага мөнгө ч олдохгүй хэцуудээ



Зочин

15 сая төгрөг байрцаа хөрөггүй өгнө гэсэн ясан бэ? Банк дээр очихоор байрцаа хөрөнг нэхээд бна .


Зочин

Барьцаа хөрөнгө хүрэхгүй гээд олгогдохгүй гэсэн орлого бол хангалттай байхад


Зочин

Тавиж байгаа шаардлага баримт бичиг хэт их өндөр байна. Шинээр зээл авч байгаа хувь хүн иргэдэд хүндрэлтэй байна.



Зочин

жинхэндээ жижиг дунд хувьараа гар урлаг хийж хоёроос тавь хүртэлтэй амь бүлийг тэжээж ажилтай болгож байхдаа ямар ч төрөөсээ үзэлж дэмжилээгт хамар ч чаддаггүй манай төрөөс хамамсалтай


Зочин

Hootsoldoh gj ochson bolowch huwiaraa ooroo oorsdiigoo bolgodog hvmvvst olgogdohgvi gj bn le orlogo zarlagiin eh vvswer vldegdel bhgvi delgvvr horshootoi naimaachid awahin gsn tegeheer busad hvmvvs ni yah ym be dood tvwshingiin hvmvvs ni hvnii achaani mashin mashin barij tsalin awdag hvn huwiaraa nogoo tarij ooroo oorsdiigoo bolgodog hvmvvstee ogohgvi zaalt chiglel bhgvi gj bn lee haan bank bid banknaas sarin 1.8 huwiin hvvtei 30-40 sayiin zeel awaad tolood bdg getel 3 huwiin zeel bid nart barag hvvgvi shahuu zeelees ylgaa yu bhw de getel bank ogohgvi ym bn lee hangalttai vl hodloh horongiin baritsaa bhd


Зочин

50 сая-ийг зээлэх гэсэн чинь барьцаа хүрэхгүй болж таарсан. Барьцаагүй бол олгохгүй юм шиг байна лээ.


Зочин

Хөөцөлдөж үзсэн. Манайхыг ЖДҮ биш IT-ийн компани байна гээд зээл олгохгүй боломжгүй гэсэн. Ядаж танайх Covid-19 -ийн үед цалингаа болон татвараа төлж чадахгүй байгаагаа нотлоод ир гэсэн. Гэтэл манайх covid-19 -ийн үед бүсээ чангалж байгаад цалингаа тавиад байсан нь буруудчих шиг боллоо.


Зочин

Шинээр өөртөө ажлын байр гаргаж байгаа залуучуудаа энэ зээлд хамруулж ,тавьж байгаа шаардлагаа жаахан сулруулмаар байна, дараа нь зээлийн зөв зарцуулалтанд хяналтаа тавих хэрэгтэй байгаа


Зочин

Бизнсээ ихлүүлэх гэж хэчээж л яаваа хүмүүсдээ зээл олгохгүй юм уу


Зочин

Одоогоор бизэнсээ ихлүүлэхгээд яадаж яаваа иргдэдээ бас дэмжхгүй юм уу .


Зочин

Би хас банканд 2008 онд 600 мянгын үлдэгдэл байсан 6 сарын дараа барагдуулсан үүнээс хойш 2 удаа та банкнаас зээл авсан одоо ч зээлтэй гэвч 3%зээл авах гэхээр муу зээлтэй гэх юм бид 2 үл хөдлөх хадгаламжиндаа 20 сая төгрөг бна гэвч өөр төрлийн зээл авч бно гэх юм энэ муу түүх устах болоогүй юмуу яаж хэнд хаана хандах вэ ?


Зочин

2008 оны муу зээлийн түүх хэзээ устах вэ түүнээс хойш энэ хас банкнаас 2 ч удаа зээл авсан одоо ч зээлтэй 3% зээл авах гэхээр түүх муу гэх юм хэнд хаана хандах вэ


Зочин

Би 2008 онд хас банкны зээлийн үлдэгдэл 600 мянга байсан 6 сарын дараа төлж барагдуулсан үүнээс хойш 2 ч удаа хас банкнаас зээл авсан одоо ч зээлтэй байгаа одоо бид хадгаламжиндаа 20 д сая төгрөгтэй 2 үл хөдлөхтэй .бид 3%зээл авах гэсэн боловч зээлийн түүх муу бна өөр зээл авч бон гэх юм энэ зээлийн түүх устах болоогүй юмуу би хэнд хандах вэ туслаач хүмүүсээ





Зочин

ymarch torliin zeel banknuud arai l shalguur ondort iim bhad yaj irged ajilt bh bilee yduuhan amidradag mani met ni bgagara l bolgoh ym mergeshsen surgaltudad suh gher kovid oson devjih nohtsol odogor hund bn yah vee est hetsuumaa


Зочин

Бүх шалгуур хангасан хувь бизнeс зээлийг эрсдэл гарч магадгүй гээд түр хүлээж бай гээд байх юм. Уг нь барьцаа хөрөнгө хангалттай байгаа юм. 2-3 жил эрсдэлгүй ашигтай байсан бизнeсийг банкны эдийн засагч нар үнэлж муу амалж ковид нөхцөлд эрсдэл аюултай байгаа гээд хүлээлгээд байна. 14 хоног хөөцөлдлөө өдөр болгон банк дээр бүрдүүлэлт болсон байна гэсэн мөртлөө шийдтэй хариу авсангүй.




Зочин

Санхүүжилт дууссан гээд хүлээгдэж байгаа. Санхүүжилт хурдан орж ирээсэй. Олон жил хамтран ажиллаж байгаа ХААН банк шударга хандана гэж найдаж байгаа.


Зочин

Сайн уу. 3 хувийн хүүтэй зээл аваад ажлын байр, тоног төхөөрөмж аваад ажлын байр нэмэгдүүлье гэхээр зөвхөн эргэлтийн хөрөнгө авахыг зөвшөөрч байгаа гэх юмаа. Үүнийг тодруулж бүтээх талаас ярьж өгөөч. Одоо нилээн үнэтэй ажлын байр түрээслэдэг. Мөн нэн шаардлагатай 1 тоног төхөөрөмж авах хэрэгтэй бна аа


Зочин

Энэ 3% зээлийг дөнгөж нэвтэрч байхад нь хүсэлтээ өгсөн одоог хүртэл төвөөс шийдгүй байна гэхийн ямар учиртай байгааг ойлгохгүй байна. Манайхаас сүүлд өгсөн хувь хүний зээл нь гарчихаад байхад компаний зээлдэгч нарыг түр хойшлуулсан гэх юм ямар учир байнаа. Хэлж тус болооч.


Зочин

Анхдагч хүнд олгох нөхцлийг бүрдүүлж өгөөчээ. Банкны шалгуур маш өндөр бидний хөрсөнд нэг д буухгүй зээл юм даа.


Зочин

Банкнаас тавьж байгаа шалгуур өндөр учир ялангуяа түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг ААН болон хувиараа бизнес эрхлэгчид зээл авч чадахгүй байна. Банкнаас тавьж байгаа шалгуур нь заавал үл хөдлөх хөрөнгө барьцаална. Барьцаалах үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн үнийн 50% аар банк үнэлнэ. 50 сая зээл авахын тулд 100 саяын барьцаа тавьж авах боломжтой.


Зочин

Банкны шалгуур өндөр байна барьцаа хөрөнгө их багаар үнэлж байна хувиараа бизнес эрхэлдэг бидэнд зээл олдохгүй байна


Зочин

Өмнө бизнэс эрхэлж байгаагүй хүн авч болохгүй юмуу.шинээр бизнес эхлэмээр. байна.тодорхой хариу өгөөч


Зочин

Аялал жуулчлал эрхэлдэг хүмүүст өгмөөр байна усан зам завины аялал эрхэлдэг.Энэ зээлд хамрагдмаар бна.


Зочин

Зээлээ арай хурдан гаргуулж авмаар л мэдээж эргэн төлөх угаасаа урд нь зээл авдаг байсан найдвартай харилцагц учраас нээх өндөр шаардлага шаардахгүйгээр олгож болдоггүй юм уу ХААН банканд хүсэлт өгөөд сар боллоо үнэхээр танил талаа харж өгдөг юмуу хорио цээртэй байгаа үед өдөр болгон банк орохийг хүсэхгүй л байна хааяа утсаар асуухаар санхүүжилт дууссан гэдэг сүүлдээ утасруу залгахаас халшираад байна үүнийг хаана хандаж яаж шийдүүлэх ёстой вэ хурдан гаргуулж авмаар байна



Зочин

Зээл маш удаан байна хүлээгээд л байна бас эдиийн засагч маань маш их зовлон тоочсон би одоо яах ёстойгоо мэдэхгүй л байна уг зээлийг эдийн засагчаас биш банкнаас авах болохоор элдэв янзын зовлонг нь яаж хүлээх ёстой юм уг нь тэр зээлийг авбал хийх юм зөндөөн байна тэгээд ч банкандаа итгэлтэй харилцагч нь болж дахин хүү багатай зээлэнд хамрагдмаар л байхийн санхүүжилт нь дууссан л гэхийн ер нь үнэн юм байдаг юмуу зарим нэг хүн зээлээ авсан л байх юм аль эсвэл өдөр болгон банк орох ёстой юмуу


Зочин

Банк хэтэрхий их шаардлага тавьж бна өмнөх зээлээ ядаж 3 хувь руу шилжүүлэх хүсэлтэй байхад бүтэхгүй л юм хэлээд байхын арай юмаа



Зочин

Хэтэрхий олон бичиг цаас нэхэж хүндрэл үүсгэж байна.хүнд суртал их байна.


Зочин

Улиралын чанартай бизнес хийдэг иргэдийг хамруулах хүсэлтэй байна.жишээ нь аялал жуучлал



Зочин

1.Жижиг дунд, үйлдвэрлэлээс гадна томоохон зээлтэй газруудыг орхигдуулаад байна. Энэ зээлтэй газруудыг 3%-руу шилжүүлж болдоггүйн бэ. Жилд 13-16.5% ийн зээлийн хүү төлж байгаа. 2. Бусад орны хувьд эхлээд томоохон аж нэгжтэйгээ асуудлаа шийдээд, дараа ЖДҮ-лэл орж асуудлыг шийдэж. Том аж ахуйн нэгжүүд олон хүн ажиллуулдаг, ковидын нөлөөгөөр ихэнх орлого буурсан, 30-40% ажиллаж, ажилчдынхаа цалинг хүчээр шахам тавьж байна. 3. ЖДҮ-лэл томуудтай харьцуулахад эзлэх жин бага, том компаниуд 0 зогсолт хийвэл маш олон хүн ажилгүй болж, жижиг дундад 1000 зээл өгөөд сэхэл авахгүй. Яагаад ул суурьтай юмыг шийдэж болдоггүй юм бэ.


Зочин

Монгол улсын иргэн байна даа энэ зээлээс хүртмээр л байнашдээ. Насаараа л өндөр хүүтэй зээл төлж амьдралынхаа эрч хүчтэй үеийг өнгрөөсөн. Заавал болохгүй байх талаас нь л банк хариулж байна лээ. Банкаар дамжихгүй байвал яасан юм бэ. Банк ямар засгийн газар юм уу. Шинэ бизнес дэмжихгүй, тоног төхөөрөмж, үл хөдлөх хөрөнгө худалдаж авахгүй гэнэ. Тэгээд яаж бизнес хийх юм бэ.


Зочин

Зээлийн шалгуур, зориулалт нь хэтэрхий явцуу байна. Хүмүүсийн өмнөх авсан байгаа бүх төрлийн зээлийг 3% хүүтэй болгож ард түмэндээ туслаач ээ, гуйж байна. Ингэвэл бүх хүнд хүртээлтэй байх болно.


Зочин

Зээл авахад банкны шалгуур хэтэрхий өндөр байна . банк сүүлийн 6 сарын орлого хараад шаардлага хангахгүй байна гээд байх юм бүх л жижиг дунд үйлдвэрүүд 2020 он орлого муутай л байсан шүү дээ


Зочин

ХААН банк хүсэлтээ авахгүй байна Шинээр НӨТ төлөгч бүртгэж зээл олгох шаардлага юу байсан юм


Зочин

Шинээр бизнeс эхлэх гэж байгаа хүмүүст зээлийн нөхцөл шаардлагыг илүү хөнгөвчилж гарааны хөрөнгөд зориулсан тавигдах шаардлага нь арай ялгамжтай зээлийн нөхцөлийг сонголттойгоор авах боломжийг бүрдүүлж өгөхгүй бол авч чадахгүй байсаар хэрэгжүүлэх нь хойшлогдоод хүндрэл үүсч байна


Зочин

Хөдөө орон нутагт танил талдаа түлхүү өгөх юм манай аж ахуй нэгж зээлийн материалаа өгөөд 25 хонолоо асуухаар судалж бна гэх юм НӨАТөлдөг аж ахуй нэгж энэ суманд гарын таван хуруунд л багтах бх . Барьцаа хөрөнгө үл хөдлөх шаардах юм эргэлтийн хөрөнгө барьцаалж болохгүй юм бхдаа үйл ажиллагаа нь тогтмол явуулж бгаа хүнд суртал их юмаа


Зочин

Танайх Зээлийн нөхцлийг хангасан, олго гэсэн хариуг дээрээс хүлээж бна гэсэн, гэвч УБ болон Дарханд хүмүүс аваад эхэлсэн ч багт өгч эхлээгүй бна, баримтаа өгөөд 20д хонолоо, зээл авах тун чухал бна, корона гарахад дэлгүүрийг маань шууд 21 хоног хаасан, түүнээс хойш ажиллаж байгаа ч Янз бүрийн хориг хязгаарын дор л үйл ажиллагаагаа явуулж байна, мөн багаас Дархан руу явж хүнс бараа цуглуулах бас л хязгаартай, хуваарьтай , хүмүүс чөлөөтэй явах боломжгүй оршин байгаа газраасаа хүнс бараагаа авах нөхцлийг бүрдүүлэхийн тулд эргэлтийн хөрөнгөний энэ зээл миний хувьд маш чухал хэрэгтэй бна, 99076376, шийдэж өгнө үү?



Зочин

Зээл үнэхээр бүтэхгүй юм бнлээ. Банкнаас тавьж байгаа шалгуурыг хангах компани ховорхон байхдаа.


Зочин

Naad zeeliig chin tanil tal ariin haalgatai hvmvcs an l abdiim baina lee ergeltiin hurungu gej ter chigere hujaa baraa zarj bgaa hvmvvd l olddim bnlee ene mungiig mongoldoo vldeej boldoggvi ymu zaabal hujaad uguh shaardlaga bgaa ym bhdaa




Зочин

БАНКУУДИЙН ДАРГА НАРЫН ТАНИЛ ТАЛААР ЗЭЭЛ ТҮРҮҮЛЭЖ ОЛГОГДОЖ БНА ГЭСЭН ЯРИА БГАА. хаан банканд мат өгөөд 44 хонож бна.Судалгаа хийж бгаа гэж хариулт аваад л хүлээж бна.Олон жил зээлийн үйлчилгээ авсан харилцагч нартаа түлхүү олгох бх гэж найдаж бна.


Зочин

Материалаа өгөөд сар болж бна. Нөхцөл хангасан судалж бна гэсэн хариутай.


Зочин

материалаа өгсөн 10д хонолоо банкнаас эхний ээлжийн санхүү дууссан гэсэн үнэн юмуу


Зочин

Аялал жуулчлал Монгол улсын эдийн засагт 400,500 сая ам.долларын орлогыг жил бүр оруулж, авиакомпаниуд, зочид буудлууд, жуулчны баазууд, ресторанууд, музей үзвэрийн газрууд, ноолууран эдлэлийн үйлдвэрүүд, орчуулагч, жолооч, малчид гээд олон зуун байгууллага, хувь хүмүүс дээрхи орлогоос хувь хүртдэг. Энэ ажлыг аялал жуулчлалын туроператор компаниуд зонхилохыг нь хийж гүйцэтгэдэг, тэр орлогыг чирж ирдэг. Засгийн газар аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг гэдэг. 2020 онд аялал жуулчлал 0 зогсолт хийж хамгийн түрүүнд гарз, хохирол амссан. Гэтэл, аялал жуулчлалын компанийн онцлогийг банкууд ойлгохгүй, эргэлтийн хөрөнгө гэх мэт зүйл яриад татгалзаад, эрсдэлтэй гэх мэргэжлийн бус байдал, өөрсдийгөө хамгаалсан байдал гаргаж байна. 2022 онд үйл ажиллагаагаа эхлүүлж сэргээж эхлэхэд 2021 онд эргэлтийн хөрөнгө гадаад зах зээлүүдэд маркетинг, сурталчилгаа, борлуулалт хийхэд багаар бодоход 100.000ам.доллар шаардлагатай. Компанийн ажилтнуудаа цалинжуулж ажиллаж эхлэхэд 2021 онд 100 сая орчим төгрөг гаргах зайлшгүй хэрэгцээ байна. Барьцаа нь хангалттай байна. 2022 оноос жуулчид ирж, орлого ороод эхлэхээр банкны хувьд хамгийн чухал биш үү? Тел: 99090622



Зочин

Газар тариалангийн зээл журам нь ирээгүй гээд одоо болтол материал авахгүй байна. Тариалалт эхэллээ шүү дээ? Яг зорилгодоо нийцэж ажиллаж байна уу?


Зочин

Материалаа өгөөд сар болсон судалж бга л гэсэн Уг нь бүх шалгуурыг хангаж бга гэж бодож бга Хариу яаж гарахыг мэдэхгүй ч итгэж хүлээж л бн


Зочин

ХХБ д 2021.03 сарын эхээр хүсэлтээ өгч материалаа өгсөн боловч бүтэн сар гаруй болсны дараа тодорхойгүй шалтгаанаар олгохгүй гэсэн хариу өгсөн.





Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

Дэлгэрэнгүй

77277070

info@mongolchamber.mn

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг (Монгол Улс, Улаанбаатар хот, 17011, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, МҮХАҮТанхимын байр, УБ шуудан - 101011001)