ЧИГЛЭЛ ХХК
Өдөр бүр 09:00-18:00
Шинэчлэгдсэн огноо:
2023.11.18 12:00
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ХУДАЛДАА БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА Нийтийн хоолны тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээ

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг (10 хороо, Чингэлтэйн 9, 306 тоот, Дэнжийн 100, 39-р сургуулийн ард)

Байгууллага 76115333
И-мэйл info@chiglel.mn
  • 486
    Нийт хандалт
    Нийт бүтээгдэхүүн
      Бүтээгдэхүүн, үйлчилгээ
      Нийт бүтээгдэхүүн
      156

      ЭРХЭМ ЗОРИЛГО

      Эх орондоо баялаг бүтээж, хөгжлийг эрхэмлэгч чадварлаг хамт олон бид, хүнс, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн үйлдвэрлэл, нийлүүлэлтдээ үндэсний болон олон улсын эрүүл ахуйн чанар, стандартын шаардлагыг мөрдөж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, чанарын удирдлагын тогтолцоог тасралтгүй сайжруулан, хэрэглэгчээ дээдлэн салбартаа тэргүүлэгч байх.

      АЛСЫН ХАРАА

      Хүнс, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цогц шийдэл бүхий экспортлогч, сайн засаглалтай компани болно.

      УРИА ҮГ

      Хамтын хүчээр Хөгжлийг бүтээцгээе !

      Манай компани нь анх 1990 онд гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, нийтийн хоолны тоног төхөөрөмжийн засвар, угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Чиглэл ББХХоршоо нэртэйгээр 4 ажилтантай үүсгэн байгуулагдаж байсан юм. Одоо 2 үйлдвэр, 5 салбар дэлгүүр, засвар, захиалгын үйлчилгээний албатай, 100 гаад ажиллагсадтайгаар хүнс, хоол үйлдвэрлэлийн зориулалтын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр “Хамтын хүчээр хөгжлийг бүтээцгээе” уриатайгаар тасралтгүй 31 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

      Мөн ОХУ, БНХАУ-с хүнс, хоол үйлдвэрлэл, бар рестораны   зориулалтын 300-гаад нэр төрлийн тоног төхөөрөмж, 4000-гаруй нэр төрлийн тогоочийн туслах багаж хэрэгслийг импортлон хэрэглэгчдэд мэргэжлийн түвшинд үйлчилж, өргөтгөсөн худалдаагаар борлуулж байна. Манай компани нь 2019 онд ISO 9001:2015 стандартын батламжийн гэрчилгээг авсан нь Монгол Улсдаа ЖДҮ-чдээс анх удаа  чанарын удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлсэн байгууллага болсон.

      БНХАУ-аас 2005 онд тоног төхөөрөмж үйлдвэрлэх машин техник, багаж оруулж ирснээр үйлдвэрлэлээ эхлэж, одоогоор 30 гаруй нэрийн 80-аад төрлийн хүнс, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг захиалагч, хэрэглэгчийн хүссэн хэмжээ, загвараар үйлдвэрлэн нийлүүлж, баталгаат хугацаанд засвар үйлчилгээг хийж үйлчилж байна.

      НМЗ-Я” маркийн 1-р хоолны тогоо, “УНЗ-Я” маркийн 2-р хоолны тогоо, 2,4,6 ширэмтэй цахилгаан зуух, бэлтгэлийн ширээ зэрэгт Евразийн эдийн засгийн холбооны тохирлын деклараци авсан. Монголдоо үйлдвэрлэж буй бүх тоног төхөөрөмжүүддээ Монгол улсын Стандарт хэмжил зүйн газрын тохирлын гэрчилгээг авсан.

      БНХАУ-аас 2005 оноос эхлэн тоног төхөөрөмж үйлдвэрлэх машин техник, багаж хэрэгслийг оруулж ирснээр дараах тоног төхөөрөмжийг үйлдвэрлэж байна.

      • 1-р хоол хийх зориулалтын “НМЗ-Я” маркийн олон үйлдэлт цахилгаан тогоо

      • 2-р хоол хийх зориулалтын хайруулын “УНЗ-Я” маркийн ширмэн тогоо

      • 1,2,4,6 ширэмтэй, шарах шүүгээтэй, шүүгээгүй цахилгаан зуухнууд

      • Хоол халуун байлгагч

      • Угаагуур, давцантай давцангүй

      • Олон төрлийн газын зуухнууд

      • Гурил хайрагч

      • Хэвийн боов чанах тогоо

      • Тос шүүгч

      • Цэвэр ус нөөцлөх сав

      • Буузны цахилгаан жигнүүр

      • Сүү боловсруулах цехийн жижиг оврын төхөөрөмж

      • Ааруул хатаагч, ааруул шахагч,

      • Төрөл бүрийн хэмжээтэй нержин тавцантай бэлтгэлийн ширээ

      • Тавиур, тавцан, аяга таваг хатаагч тавиур

      • Үл зэврэх хүнсний зориулалттай ус хадгалах сав 

      • Хуушуурын тогоо

      • Төмс шарагч 

    • Маркетингийн алба
      Маркетингийн алба

      Үнийн саналын менежер
      Үнийн саналын менежер