“ХЯМРАЛЫГ ХАМТДАА ДАВЪЯ” SME'S-2021 ЦАХИМ ҮЗЭСГЭЛЭН
2021/06/25
Монгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи-2021” Олон улсын үзэсгэлэн худалдааг 23 дахь жилдээ 2021.06.24-30-ны өдрүүдэд “ХЯМРАЛЫГ ХАМТДАА ДАВЪЯ” уриатайгаар зохион байгуулах гэж байна.
www.trademongolia.mn веб сайтаар дамжуулан олон нийтэд хүргэх ба цахимаар зохион байгуулж байгаагаараа онцлог, давуу талтай юм.
ЦАХИМ бүртгэл хийлгэсний дараа Зохион байгуулагчтай гэрээ хийж албан ёсны оролцогч болно. Оролцогч таны бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг зохион байгуулах хороо шалгаруулж, Шилдэгийн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулна.