Хамтран ажиллаж буй төсөл
2021/06/24
"Эко ноос" ХХК нь 2017 оноос хойш "Улаанбаатар Цэвэр Агаар нэмэлт санхүүжилтийн төсөл"-ийн "Дулаалга аян"-тай хамтран ажиллаж байна. Энэхүү төсөл нь Дэлхийн банкнаас санхүүждэг бөгөөд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, айл өрхий хувийн орон сууцны дулааны алдагдлыг бууруулах зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг төсөл юм.
Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй айл өрхүүд энэхүү төсөлд хамрагдсанаар Дэлхийн банкны 70%-ийн хөнгөлөлттэйгээр хувийн орон сууцаа өөрөө дулаалах боломжтой.
"Улаанбаатар Цэвэр Агаар нэмэлт санхүүжилтийн төсөл"-ийн дэлгэрэнгүй танилцуулгыг доорх бичлэгээс үзнэ үү.