Монгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи-2021” Олон улсын үзэсгэлэн худалдааг 23 дахь жилдээ 2021.06.24-30-ны өдрүүдэд “ХЯМРАЛЫГ ХАМТДАА ДАВЪЯ” уриатайгаар зохион байгуулах гэж байна.
www.trademongolia.mn веб сайтаар дамжуулан олон нийтэд хүргэх ба цахимаар зохион байгуулж байгаагаараа онцлог, давуу талтай юм.
ЦАХИМ бүртгэл хийлгэсний дараа Зохион байгуулагчтай гэрээ хийж албан ёсны оролцогч болно.
Оролцогч таны бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг зохион байгуулах хороо шалгаруулж, Шилдэгийн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулна.
- Танхимын гишүүн байгууллага: 85.000 төгрөг
- Танхимын гишүүн бус байгууллага: 100.000 төгрөг
Бүртгэлийн эцсийн хугацаа: 2021 оны 6 дугаар сарын 20-ныг дуустал
Холбоо барих:
Утас: 77277070/4/, 99915000, 99036193, 90006950
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn