Чавганы нухаш 330гр
3,400₮
үзсэн тоо:
189
Ангилал:
Хүнс
Шинэчлэгдсэн огноо:
2021-06-24
Худалдаж авах
Сагсанд хийх
  • Хар чавга гэдэс цэвэрлэж, гүйлгүүлж тураадаг гэсэн ойлголттой байдаг. Гэвч үнэндээ чавга нь хоол боловсруулах системийн үйл ажиллагааг дэмжихээс гадна, В амин дэм, ургамлын гаралтай глюкоз, кали, магни зэрэг чухал амин дэмүүд болон эрдэс бодисоор баялаг. Мөн дархлааны системийг дэмжиж өгөхөөс гадна, ханиад томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ид шидтэй жимс юм.

    УРБАНЕКИЙН ХАР ЧАВГАНЫ НУХШИЙГ ХЭРХЭН ХЭРЭГЛЭХ ВЭ?
    Урбанекийн хар чавганы нухаш жимсийг нь шууд нухашласан ба өөр элдэв нэмэлт зүйлгүй гэдгийг хэлэхэд таатай байна.
    - Тарагтай хольж шейк хийж ууж болно.
    - Цөцгийтэй хольж хэрэглэнэ
    - Варений оронд хэрэглэж болно.
    - Алим үрээд чавганы нухаштай холин амттан хийж болно.
    - Талх, нарийн боовны шанзанд хэрэглэх боломжтой.
    - Нухшаа аарцтай хольж, хөлдөөвөл “Жимстэй аарцан амттан” бэлэн болно.
    - Арвайн гурил /шар тос, зөгийн балтай/ зуураад дээр нь чавганы нухшаа хиийгээд иднэ.
    -Өглөөний цайнд
    Жижиг талхыг 2 хувааж, шарна. Нэг хэсэг дээр нь масло, чавганы нухаш нөгөө дээр цөцгий, чавганы нухшаа түрхэнэ. Халуун кофе уунгаа хольж идвэл төгс зохицно.
    - Чавганы нухаш дээр 2 хоолны халбага сенна өвсний хатаамал болон 50 гр маалингын үрийг хийнэ. Эдгээрийг холиод дээрээс нь 1-2 цайны халбага зөгийн бал нэмж болно. Бэлдмэлээ тагтай шилэн саванд хийгээд хөргөгчинд хадгална. Ингээд өглөөний хоолны өмнө 1 цайны халбага, оройн хоолны дараа 1 цайны халбагыг ууж хэрэглээрэй. Энэ нь хүчтэй туулгах үйлчилгээтэй тул хэрэв элэг цөсний ямар нэг эмгэгтэй бол хэрэглэж болохгүй.

  • Зөвхөн нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой.
Үзэсгэлэнд оролцогч байгууллагууд